Шалгалтын даалгаварын бүтэц Орос хэл
1. Хэл зүйн мэдлэг: Бүтээсэн хэл зүйн дүрмийн мэдлэгээ хэрэглэж чадаж байгаа эсэх
Нэр үг /хүйс,тоо, тийн ялгал, ганц тоо ба олон тоо,
Төлөөний үг / ангилал/
Тэмдэг нэр / нэр үгтэй хүйс тоогоор зохицох, харьцуулсан зэрэг/
Үйл үг / үйл үгийн цаг/
Тооны нэр / нэр үгтэй хослуулан хэрэглэх/
Энгийн өгүүлбэр
Нийлмэл өгүүлбэр
Үгийн нөөц: Өдөр тутам хэрэглэгддэг үгс, нэгж хичээлийн сэдвийн хүрээнд үзсэн үгийн нөөцөө хэрэглэж чадаж байгаа байдал
Үгийн нөөцөө оновчтой ашиглах, сонгох, цэгцлэх эрэмбэлэх
3. Харилцан яриа : Өдөр тутмын энгийн сэдвээр санаа бодлоо илэрхийлэх, сонирхсон зүйлээ асуух, бусдын асуултад хариулах
Харилцан ярианы асуулт, хариултыг тохируулах,
Харилцан ярианы асуулт хариултыг зөв дараалалд оруулах
Харилцан яриаг гүйцээх
Бусдаас асуух асуулт зохиох хариулах
4. Уншиж ойлгох чадвар: Тодорхой сэдвийн хүрээнд энгийн эх уншиж ойлгож байгаа эсэх
-Текст уншаад асуултад хариулах -Текст уншаад батлах, үгүйсгэсэн хариулт өгөх -Текст уншаад зөв үгийг олж нөхөх - Уншаад өгөгдсөн үгийг өгүүлбэрт нөхөж бичих - Уншаад гол санааг агуулсан үг хэллэг, өгүүлбэрийг олох - Уншаад онцолсон үгийн ойролцоо буюу эсрэг утгатай үгийг олох - Унших явцад хэл зүйн зөв бүтэц бүхий хэлбэрийг сонгох
Бичих чадварыг шалгах : Тодорхой сэдвийн хүрээнд 50- 60 үгтэй зохион бичлэг , бичиж чаддаг болсон байх
Сэдвүүд:
/ Өөрийнхөө тухай бичээрэй/
/ Гэр бүлийнхээ тухай бичээрэй/
/ Найзынхаа тухай бичээрэй/
/ Өөрийнхөө өдрийн дэглэмийгбичээрэй./
/ Ангийнхаа тухай бичээрэй/
/ Сургуулийнхаа тухай бичээрэй/
/ Өөрийнхөө хобби-гийн талаар бичээрэй/ ..... гэх мэт